Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай

A.Admin, monday.mn
2021 оны 02 сарын 07

Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын А/13 тоот захирамжийг сунгах талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

  • Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
  • Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
  • Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн, цанын бааз, мөсөн гулгуур, нийтийн бүжгийн клуб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сунгах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар, секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, дамжааг 1 удаад 10 хүнээс хэтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулахыг зөвшөөрөв.
  • Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож саун, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 08.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулахыг зөвшөөрөв.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв