Х.Өлзий Орших ЯВЖ Б.Болдбаатар ИРНЭ

A.Admin, monday.mn
2015 оны 06 сарын 03

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д дарга цэргийн халаа сэлгээ дуусахгүй бололтой хамгийн сүүлд худалдаа эрхэлсэн орлогч захирал Х.Өлзий-Оршихыг ажлаас нь чөлөөлж гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатарыг томилж байгаа гэнэ.

 
Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлөөс эрхзүйн чадамжгүй хэмээн ЗГХЭГТ-т хандаж дээрх албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг шаардаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзаж, нэг хэсэг ажилдаа ирэхгүй байсан аж. Харин хэсэг хугацааны дараа ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.
 
Төвийн зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг З.Энхболдын хүн “Эрдэнэт” үйлдвэрт өндөр албан тушаалд очно гэсэн мэдээлэл цацагдаж байсан нь үнэн бололтой.
 
Төрийн өмчийн хорооноос Советийн хурал хүртэл түр орлон гүйцэтгэгчээр Б.Болдбаатарыг "Эрдэнэт" үйлдвэрийн Худалдаа эрхэлсэн захирлаар томилсон байна.
 
Төрийн өмчийн хорооноос Советийн хурал болтол түр орлон гүйцэтгэгчээр Б.Болдбаатарыг "Эрдэнэт" үйлдвэрийн Худалдаа эрхэлсэн захирлаар томилсон байна.
 
Ийнхүү төрийн өмчийн томоохон үйлдвэрт захирал даргын томилгоог советийн хурлаас өмнө яаран томилсон нь ямар учир шалтгаантай нь тодорхойгүй байгаа ч гэсэн нэлээн дээрээс шидсэн чулуу бололтой.
 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв