МИНИ ПАРЛАМЕНТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A.Admin, monday.mn
2015 оны 06 сарын 03

 Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хүүхдүүдэд чиглэсэн олон ажил аймгийн хэмжээнд өрнөж байна. Тэдгээрийн нэг нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өнөөдөр зохион байгуулсан Орхон аймгийн хүүхдүүдийн “Анхдугаар мини парламент” юм.

Мини парламентыг Аймгийн ИТХ-ын хуралдааны нэгэн адил үйл явцтайгаар зохион байгуулсан бөгөөд хуралдаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 31 сурагч оролцож “Хүүхдийн чөлөөт цагийн орчин” сэдвийг хөндсөн юм.
Тухайн сэдэвтэй холбогдуулан Наран цогцолбор сургуулийнсурагч н.Ариунзаяа илтгэл тавьж сурагчид хуралдаанд урилгаар оролцож байгаа албаны хүмүүсээс асуулт асууж хариултаа авсны дараа хуралдаанаас гарах шийдвэрт саналуудаа хэлж үзэл бодлоо илэрхийллээ.
Хүүхдүүдийн үзэл бодол, дуу хоолойг томчуудад, тэр дундаа аймаг орон нутгийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчдэд болон албаны хүмүүст хүргэж хүүхдүүдийн саналыг сонсоход энэ ажлын зорилго чиглэсэн.
Хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тэдний өөрсдийнх нь үзэл бодлыг сонсч санал санаачлагыг нь ажил үйлсдээ тусгаж, хэрэгжүүлж  ажиллах болно гэдгээ хуралдаанд оролцсон албаны хүмүүс мэдэгдлээ.
Хуралдаанд хүүхдүүдээс гадна Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн болон Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, мөн холбогдох албаны хүмүүс, дунд сургуулийн удирдлагууд оролцлоо.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв