"Эрдэнэт үйлдвэр" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдыг байр орон сууцтай болгох "Орон сууц" цогц хөтөлбөрийн хүрээнд "ЭКО 400" амины орон сууц хотхоны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Тус хөтөлбөр нь залуу ажиллагсдад зориулсан "Залуус -600", гадаадын мэргэжилтнүүдэд "Москва-300" нийт ажиллагсдад чиглэсэн "Эко-400" амины орон сууцыг барих 3 чиглэлээр хэрэгжих гэнэ.