"Эрдэнэт хотын өөрчлөлт миний дуранд" гэрэл зургийн уралдааныг зарлаж байна

A.Admin, monday.mn
2015 оны 08 сарын 26

 Нэг. Үндэслэл

            Орхон аймаг, Эрдэнэт хотод сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэнийг үндэслэн “Эрдэнэт хотын өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
         Хоёр. Зорилго
Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой ирэх 2016 онд тохиох бөгөөд
түүхэн ойтойгоо золгох гэж байгаа энэ хотод урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн 3 жилд хийгдэж Орхон аймгийн иргэдийн ажиллаж, амьдрах орчин тодорхой хэмжээгээр сайжирч, нийгмийн асуудлууд шийдэгдэж, хотын өнгө төрх өөрчлөгдсөнийг цаг хугацаа, үйл явдлын гэрч болсон гэрэл зургаар илэрхийлж олон нийтийн хүртээл болгох.
              Гурав.Хамрах хүрээ
Уралдаан гэрэл зураг авдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй байх бөгөөд
ямар нэгэн ангилал, насны хязгаар байхгүй.
              Дөрөв. Гэрэл зурагт тавигдах шаардлага
Ø  Уралдаанд нэг уран бүтээлч 5-аас доошгүй гэрэл зураг ирүүлнэ. Тэдгээр нь Эрдэнэт хотод хийгдсэн бүтээн байгуулалтуудыг олон талаас нь харуулсан байна.
Ø  Гэрэл зурагт хиймэл эвлүүлэг ашиглаагүй, нэмэлт чимэглэлгүй байх бөгөөд бодит байдлыг харуулсан байна.
Ø  Эрдэнэт хотод хийгдсэн бүтээн байгуулалт, тодорхой өөрчлөлтийг
                     өмнөх байдалтай нь харьцуулж зэрэгцүүлсэн эвлүүлэг хийж болно.
Ø  Бүтээл бүр өөрийн гэсэн нэртэй байна.
Ø  Тухайн бүтээл тодорхой санаа, өгүүлэмж, зохиомжтой байвал давуу тал болно.
Ø  Уралдаанд ирүүлж буй гэрэл зураг чанарын шаардлага хангахуйц
нягтаршилтай, тод байна
Ø  Гэрэл зургийг файл хэлбэрээр болон 15:18-ийн хэмжээтэйгээр
                                                                                           угаалгаж ирүүлнэ.
            Тав. Шагнал
Ø  1-р байр: 400.000 төгрөг
Ø  2-р байр 300.000 төгргөг
Ø  3-р байр 200.000 төгрөг
Ø  Тусгай байр 100.000 төгрөг
              Зургаа. Хугацаа
Бүтээлүүдийг 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын
01-нийг хүртэл Аймгийн ИТХ-ын Ажлын албаны 315 тоотод хүлээн авна.  Хүлээж авах хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнуудаас бүрдсэн комисс шалгаруулна. Шалгарсан бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгоно.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв