Аймгийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан 9-р сарын 30 нд болно

A.Admin, monday.mn
2015 оны 08 сарын 26

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2015.08.20 нд болж 4 асуудал хэлэлцсэн.

 
Хуралдааны эхэнд “Ээлжит хуралдаан зарлах тухай” асуудлыг хэлэлцээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XXV  хуралдааныг 2015 оны  9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэт хотод  хуралдуулж, дараах асуудал хэлэлцүүлэхээр боллоо.
 
Аймгийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
 
1.Аймгийн төвийн  сумын оновчтой тогтолцоог бий болгох санал хүргүүлэх  тухай.
 
2.Аймгийн хэмжээнд ГХУС болон нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2013-2017 онд баримтлах бодлогын хэрэгжилтийн явцын тухай.
 
3.Аймгийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр, хэрэгжүүлэх арга  хэмжээний төлөвлөгөө батлах тухай.
 
4.Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлах тухай.
 
5.Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол батлах тухай
 
6. Бусад
 
Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Намрын ургац хураалт, ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай” хэлэлцлээ. Мэдээллийг Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон танилцуулсан бөгөөд хуралдаанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн Хүнс, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ажилтан Ө.Нурбек, Жаргалант сумын засаг дарга Э.Бөхтулга, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Г.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцож хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан тэргүүлэгчдийн асуултанд хариулж мэдээлэл өглөө.
 
“Аймгийн Засаг даргын А/311 дүгээр захирамжаар батлагдсан “Аймгийн 2015-2016 оны мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-нд нийт 20 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 70-аас дээш хувийн хэрэгжилттэй 4 арга хэмжээ, 50 хувьтай 8, 50-аас доош хувийн хэрэгжилттэй  6 арга хэмжээ байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц  46,8 хувьтай байна” гэж Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас танилцуулж байна. 
Хуралдаанаар хэлэлцсан 3 дахь асуудал болох “Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын тухай” Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга О.Ариунгэрэлт танилцууллаа.
 
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:
 
Бодлого, чиглэл, үйл ажиллагаа
Удирдах ажилтан,багшлах боловсон хүчний хангалт, нөөц
Хамран сургалт, элсэлт,төгсөлт, анги дүүргэлтийн дундаж, ээлжийн коэффициент
Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцасны хангалт
Сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажлын явц гэсэн чиглэлүүдээр бэлтгэл ханган ажиллаж байгааг танилцууллаа. 
Сургууль цэцэрлэгийн засварын ажил, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн хүрэлцээ, хүүхдүүдийн бүртгэл, энэ онд шинээр ашиглалтанд орох цэцэрлэгүүд болон хувийн цэцэрлэгүүдийн асуудлуудаар тэргүүлэгчид асуулт асууж цаашид анхаарах чиглэлүүдэд тодорхой саналууд хэллээ. 
Хуралдааны төгсгөлд Шагналд тодорхойлох тухай асуудал хэлэлцэж Аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Монгол улсын Төрийн дээд шагнал алдар цол, одон, медалиар шагнуулахаар тодорхойлж Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв