“Номыг зөвхөн өөрөө уншихын тулд биш Бусдад уншуулахын тулд цуглуулдаг”нэртэй номын үзэсгэлэн Эрдэнэт арт галарейд нээлтээ хийлээ. МАН-ын гишүүн, “Эрдэнэтийн хөгжил -Бидний зүтгэл” ТББ-ын тэргүүн Нямцэрэнгийн Энхтайван хэмээх эрхэм өөрийн номын цуглуулгаа Эрдэнэтчүүддээ дэлгэн оюунд нь хөрөнгө оруулалт хийж буй нь энэ. Энэхүү үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэгчид хөвөрсөөр магтаалын үг урам хайрласаар. Үе үе гарч ирэн Эрдэнэтчүүдэд үзэгддэг түүнийг сонгуулийн шоугаа номын үзэсгэлэнгээр эхлүүллээ гэх хүмүүс ч цөөнгүй таарлаа. Уг нь бол сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа, гэхдээ сонгуулийн өмнөх жил учраас ингэж хардаж ч болох юм. Олны үг ортой ч гэдэг. Мөнгөөр биш номоор дамжуулан сонгууль ойртсоны дохиог сануулж сонгуулийн шоугаа эхлүүлж яагаад болохгүй гэж.