2016 онд Эрдэнэт хотын түүхт 40-н жилийн ой тохионо

A.Admin, monday.mn
2015 оны 10 сарын 08

 Ойн хүрээнд олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагийн нэг нь орон сууцны байрнуудын гадаа фасадны ажил байгаа. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүхтэй ярилцаж мэдээлэл авлаа.

 - Орон сууцны байрнуудын хувьд гаднах өнгөө засалгүй бас уджээ. 40-н жилийн ойг угтаж байрнуудын гадаад фасад ажил хийгдэж байгаа. Ажлын явц ямар байна
Зууны манлай бүтээн байгуулалт болсон эрдэнэт хот маань түүхт 40-н жилийн ойгоо 2016 оны 1-р сарын 1-нд тэмдэглэнэ. Ойн хүрээнд бид олон томоохон ажил хийж байгаагийн нэг нь орон сууцны байрнуудын гадаад фасадны ажил юм. Манай Эрдэнэт хот Орхон аймаг зургаан орон сууцны хороололтой нийт 108 байшин байдаг. Үүнээс энэ жил далан хувь буюу жаран байрны гадаад фасадыг будахаар төлөвлөн ажил эхлээд явж байна. Нэг, Хоёр Гурав дугаар хорооллууд Дөчин жилийн түүхтэй энэ хугацаанд нэг ч удаа гар хүрээгүй. Хотын Гуч, гучин таван жилийн ойгоор зарим байрнуудын нүүрэн хэсгийг будсан байдаг юм. Тиймээс бид энэ жил 40-н жилийн ойгоор цэвэр сайхан хот гэдэг энэ имижийг бүрдүүлэхийн тулд зургаан хорооллоо бүгдийг нь удаж дуусгана. Энэ жилдээ хоёр, гурав, зургаа дугаар хорооллынхоо бүх байрнуудыг будах бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц далан хувьтай байгаа учраас өчигдраас эхлэн улсын комисс ажлуулж эхэлсэн.
- Хэн ч харсан өнгөө засаж сайхан болж иргэд ч ам сайтай байна. Энэ ажилд нийт хэдэн төгрөг зарцуулагдаж байгаа бол.
 Нийт Дөрвөн тэрбум гаруй төгрөг зарцуулагдаж байна. Үүнээс найман зуун дөчөөд сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж будгыг нь худалдан авч өгч байна. Мөн хамтын ажиллагааны шугамаар Эрдэнэт үйлдвэр РСЦ компаниар толгойлуулаад бусад компаниудтай өөрөө бие даан гэрээ байгуулан ажиллах хүчний зардлыг гаргаж нийт 4,2 тэр бум төгрөгөөр энэ ажил хийгдэж байна. Орон нутгийн 60 иад компани оролцож байна. Үүнээс харахад Эрдэнэтчүүд бүгд л ойгоо угтаж эрвийх дэрвийхээр хөдлөж гар бие оролцож байна гэж ойлгож болно.
 - Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд чанарын асуудал яригддаг. Будгыг хаанаас оруулан ирж байна. Хэдэн жилийн настай ажил болж байгаа бол.
Зөв асуулт байна. Ямар ч ажлыг хийж гүйцэтгэхэд чанар хамгийн чухал. Би дээр хэлсэн зарим байрнууд хоттой нас чацуу нэг ч гар хүрээгүй гэж. Тийм л чанартай хийх учиртай. Ойрын 20-30 жилдээ халцарч унаад, гундаж гандаад байхааргүй тийм будгаар будах үүрэг даалгавар өгсөн. Будыг ХБНГУ-аас захиалан оруулж ирж байгаа пасатны зориулалттай чанар сайтай будгаар хийж байна
 - Орон сууцнууд өөр өөр өнгөөр будагдаж байгаа харагдана. Өнгийг хэрхэн сонгож байна.
Аль байрыг ямар өнгөөр будах вэ гэдэг асуудлыг хотын ерөнхий архитектор, хот төлөвлөлтын дизайнер гэсэн мэргэжлийн хүмүүс өнгийг нь гаргаж байгаа. Тийм учраас хэн нэгэн даргын санаачлагаар энэ байшинг тийм өнгөөр будна гэж шийдэх ойлголт байхгүй. Олон улсын жишигт фасадны өнгний код гэж байдаг. Өөрөө найрагдаж гарч ирдэг учраас дур мэдэн найруулах зүйлгүй олон улсын стандартын дагуу будагдаж байна.
- Төв замын урд тал буюу Хоёр, Гурав, Зургаа дугаар хорооллуудыг будаад Нэг, Дөрөв, Тав дугаар хорооллуудыг орхилоо гэх иргэдтэй таарсан юм. Үлдсэн байрнуудыг хэзээ будахаар төлөвлөж байгаа вэ.
Тиймээ алаг үзлээ гэх санал хүсэлт гарч байгаа. Энэ жил хөрөнгө мөнгөний асуудал тийм байна. Хоёр дугаарт Герман улсаас будгын захиалга ирж байх хооронд Хятад улсын Тэньжин боомтод дэлбэрэлт болж будаг нэг сар гаруй хугацаа алдаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор ажил оройтож эхэлсэн. Эдгээр шалтганааас болж хойд хэсгийн хорооллын байрнуудыг будаж амжихгүй. Ирэх жилийн хавар дулаархаар будаж дуусгах төлөвлөгөөтэй байна.Бид нэг том зорилт тавьсан. Иргэд хөдөлмөрчид өө амар амгалан, аюулгүй нөхцөлд аж төрүүлнэ гэсэн. Ингээд орон сууцнуудаа бүгдийг нь будчихвал зам талбай, байрны дээвэр, заадсын засваруудыг үндсэндээ шийдчихсэн, цахилгаан шат, кодтой хаалгатай болгосон гээд олон асуудлыг шийдээд дээрх зорилтондоо хүрч явна. 
Ярилцсан таньд баярлалаа

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв