Засаг дарга С.Дангаасүрэнд гэрээнд гарын үсэг хэрхэн зурахыг зааж өгмөөр юмуу

A.Admin, monday.mn
2015 оны 10 сарын 12

 Өнөөдөр Эрдэнэт хотод чухал хэрэгтэй “Хог боловсруулах үйлдвэр” байгуулах ажлыг эхлүүлэн гарын үсэг зурах үйл ажиллагаа нутгийн удирдалгын ордонд боллоо. Нэг талаас Засаг дарга С.Дангаасүрэн нөгөө талаас “Геотек рооштофф” ХХК-нийн захирал Rudiger Schwarz нар гарын үсэг зурах явцад нилээдгүй будилаан гарлаа. Нөгөө засаг дарга маань хаана зурхаа мэдэхгүй ядаж байхад хэл усаа ойлголцохгүй нүдээ том болгож ирээд л ойр байгаа таньдаг царайнуудруугаа бүлтийж хажуудаа суугаа ИТХ-ын даргаас зөвлөгөө аваад ч тусыг эс олж эвгүй байдалд орлоо. Баахан тойруулж эргүүлж байгаад нэг зурсан болоод гэрээгээ солилцов. Гэвч засаг даргын орлогч Д.Энхбат: за уучлаарай хэлний бэрхшээл гараад одоо дахиад тамга тэмдгээ дарж баталгаажуулаад солилцоно гэж байхын. Юу болоод өнгөрөв өө гэлтэй уригдан ирсэн гадна дотны зочид төлөөлөгчид, төвийн болон орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн өмнө хотын дарга маань хамтрагчдынхаа нүүрийг нэг сайн түллээ. Зуун мянга гаруй хүн амтай том хотыг удирдах хүнийг сонгохдоо учир мэддэг, наад зах нь хэл усны жаахан ч гэсэн мэдлэгтэйг нь харгалзаж байхгүй бол энэ мэтийн үйл ажиллагаа олон болно, тэр болгонд будилаад байвал юу болох вэ хүмүүс ээ !!!

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв