Согоот багийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилга хаана замхарч явна

A.Admin, monday.mn
2015 оны 10 сарын 22

 Төр мөнгө гаргаад ажил эхлүүлчээд түүнийгээ гүйцэтгэж чадахгүй он он дамнуулан бидний хэлдэгээр царцаагдаж эцэстээ хувийн хэвшилд шилүүлье гэдэг бодлого мода болж байх шиг. Үүний нэг жишээ 14-р сургуулийн өргөтгөлийн барилга. Тус сургуульд өргөтгөл барих нь  гэсэн яриа яригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Барилгын суурь эхлүүлээд орхисон.. Ажил нь уригшилсан зүйлгүй. Тус сургуулийн ачаалал өндөр дээр нь согоот багт шинэ орон сууцнууд баригдаж түүнийгээ дагаад хүн амын тоо нэмэгдэж байгаа энэ үед сургуулийн өргөтгөл барих зайлшгүй шаардлагтай.Гэвч аймаг орон нутгийн удирдалгууд доривтой шийдвэр гаргаж  чадахгүй сүүлдээ БСГ-аасаа эсрэг байр суурь баримтлаж эхэлсэн. Учир нь өнгөрсөн хавар Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэд хэдэн хувилбар яригдсан ч хувийн хэвшилд шилжүүлж цаашин нь өргөжүүлээд явья  гэсэн хувилбарыг сонгосон. Харин БСГ-ын зүгээс  тус сургуулийн өргөтгөл хэлбэрээр нь үргэлжлүүлнэ гэсэн байр суурин дээрээ бат зогсож байна. Одоо байгаа суурийг нь буулгах уу, үргэлжүүлээд өргөтгөл барих уу гэдэг нь ойлгомжгүй, хэзээ ашиглалтанд орон нь тодорхойгүй сурагч, эцэх эх, багш нар хүлээсээр. Одоо аймгийн ИТХ-ын шийдвэр гарахыг хүлээж байна.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв