
10-р сарын 27-нд бага зэрэг цас орох бөгөөд 11-р сарын 2-нд мөн л цас орно. Салхи 11-р сарын 2-нд түр зуур 12-14 м/сек хүрч ширүүсэн зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Энэ 7 хоногийн эхний хагаст хүйтэвтэр шөнөдөө -7-12 градус хүйтэн байх бөгөөд өдөртөө -3 градус хүйтнээс +12 градус дулаан байх ба 7 хоногийн сүүл 31-нээс бага зэрэг дулаарч шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +4 градус дулаанаас +9 градус дуулан байна.Харин 7 хоногийн сүүлээс дахин хүйтэрнэ гэдгийг аймгийн УЦУОША-наас мэдээлж байна. Өнгөрсөн 25-ны өдөр цасан шуурга шуурч Улаанбаатар-Дархан, Дархан-Эрдэнэтийн автозамыг түр хугацаагаар хааж хот хооронд зорчигчид саатсан. Гадаа хүйтэрч үе үе цасан шуурга шуурах төлөвтэй байгаа энэ үед хот хооронд гарахдаа жолооч та автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж гарах мөн малчид малаа хол бэлчээхгүй сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.