Ипотекийн зээл Орхончуудад хэрхэн олгогдож байна вэ?

A.Admin, monday.mn
2015 оны 10 сарын 27

 Ипотекийн зээл олгож эхэлсэнээр олон иргэд тэр дундаа төрийн албаныхан байртай болох боломж бүрдсэн. Улсын хэмжээнд нэгэн жигд үйлчлэхгүй зарим аймгуудад арилжааны банкууд  олгохгүй, олголоо гэхэд их удаж байна гэдэг. Манай аймагт ч мөн адил зарим банкууд ипотекийн зээл олгох тал дээр хойрго ханддаг гэх шүүмжлэл ч бий. Монгол банкны Орхон аймаг дахь арилжааны банкууд 2015 оны 09 дүгээр сард 34 зээлдэгчид 1.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор 2015 оны 03 дугаар улирлын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 108.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчийн тоо 2862-т хүрч, өмнөх улирлаас зээлийн үлдэгдэл 2.2 хувиар, зээлдэгчийн тоо 1.5 хувиар тус тус өсчээ. Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хугацаа 190.7 сар бол жигнэсэн дундаж хүү 8.57 хувьтай байна. Орхон аймагт ипотекийн зээл хэвийн олгогдож байна гэж Монгол банкнаас мэдээлжээ.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв