"Эрдэнэт"-ийн математикийн багш нар сургалтанд хамрагдлаа

A.Admin, monday.mn
2015 оны 10 сарын 29

Манай улсын боловсролын системд сүүлийн жилүүдэд томоохон өөрчлөлтүүд хийгдэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх,  сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарын үүрэг оролцоо хамгаас чухал. Үүнтэй холбогдуулан Эрдэнэтийн математикийн багш нарын дунд "Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн түгээн дэлгэрүүлэлт, тулгамдсан асуудал" сэдэвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтыг "Орхон хөгжлийн аксиом нийгэмд үйлчлэх" ТББ санаачлан зохион байгуулж БСШУЯ-ны хэрэгжилтийн баг, Лаборатори VIII сургуулийн захиргаа,  WSTEM mongolia орхон салбарын гишүүд дэмжиж оролцсон байна. Сургалтанд ЕБС-н математикийн багш нараас гадна МСҮТ, ТС-ийн лецей сургуулийн математикийн багш нар мөн сургалтын менежерээр ажиллаж байгаа математикийн мэргэжилтэй багш нар гээд нийт 80 орчим багш хамрагджээ. Тэд энэ удаагийн сургалтаар суурь боловсролын  хөтөлбөрийн зөрүүг арилгаж, шинэ хөтөлбөрийн нэгдсэн нэг чигийг олж авсанаараа ач холбогдолтой болсонг оролцогчид хэлж байна

 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв