Сонгуулийн хайрын бэлэг Эрдэнэт рүү хөвөрсөөр...

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 02

 Хаа нэг үзэгддэг улс төрчид ойр ойрхон Эрдэнэт рүү ирж иргэддээ хайр зарлаж эхэлжээ. Ирэхдээ хоосонгүй ээ өндөр настан , хүүхэд багачуудад гарын бэлэгтэй. Үүний нэг УИХ-ын гишүүн О.Содбилэг цэцэрлэгүүдийн хашаанд модон тоглоом байрлуулж эхэллээ. Мөн багуудад өгч багууд нь хаана байрлуулхаа шийдэж байна. Царай муутай энэ тоглоом нь бага насны хүүхэд тоглоход эрсдэлтэй хэтэрхий өндөр, тогтоц муутай, бариул шат нь хүүхэд авирч гархад тохиромжгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар хятадаас оруулж ирсэн гэж байгаа. Харин тоглоом угсарч хувиарлаж байгаа эрхэмүүд нь америк тоглоом гэж иргэдийг сэнхэрүүлж байгаа бололтой. Модон эко тоглоом гэж ойлгож болох ч хүчтэй салхи гарсан үед нураад унчихаар хэдэн боолтоор эвлүүлж босгосон энэ тоглоомонд ам сайтай хүн ховор байна. Хүүхэд тоглож байгаад унаж бэртвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ? байрнуудын гадна байрлуулсан тоглоом шиг байвал зүгээр байсан юм гэх ч иргэд байгаа юм. Тэгээд ч хүүхдүүдийн тоглох урин дулаан цаг дуусч хүйтэрч байхад энэ тоглоомоор яах билээ. Энэ он дуустал улс төрчид иргэддээ өгөхөө өгч, өөрсдийгөө сурталчилж, сонгуулийн шоу хийх боломж байгаа учраас өнгөрсөн сонгуулиас хойш бараг л таг байсан эрхэмүүд энэ мэтээр гэмээ цайруулж иргэдийн сонголтыг худалдаж авах гэж байгаа бололтой.

 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв