30 иад жил гар хүрээгүй Говилын зам шинэчлэгдлээ

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 02

 Эрдэнэтийн илгээлтийн эздийг хүлээн авч байсан Говил баг шинэ замтай боллоо. 1985 оноос хойш тус багийн хар замд гар хүрээгүй энхэл донхол болж иргэд болон жолооч нарыг нилээдгүй бухимдуулдаг байсан. Машинаа хайрладаг хүн хэр баргын явах дургүй байсан гэхэд болно. Иргэдийн дунд явагддаг санал асуулга, форум хэлэлцүүлгээр зам засах саналыг нэгт эрэмблэдэг байжээ. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар замын асуудал шийдэгдэж "Жавхлант харгуй" ХХК 4,2 км замын ажлыг гүйцэтгэж өнөөдрийн байлаар тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй шинэ замаа хүлээн авсанаар тус багт тулгамддаг асуудал нэгээр шийдэгдэж байна. Замын ажлыг гүйцэтгэхэд Говил багийн 4-5 иргэн түр ажлын байраар хангагджээ. Зам дагаж хөгжил гэдэг. 30 иад жил засвар үйлчилгээ хийгдээгүй зам ийнхүү шинэчлэгдэж хөгжлийн нэгэн гарц нээгдэж байна

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв