Дутуу гүйцэтгэлтэй байгаа барилга байгууламжууд хэзээ ашиглалтанд орох вэ?

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 05
Аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. Гэхдээ он дамнан  хүлээгдэж байгаа барилга байгууламжууд цөөнгүй байгаа. Дутуу гүйцэтгэлтэй 10 гаруй барилга байгууламж байгаагийн дотор хэд хэдэн сургууль цэцэрлэгийн ажлууд байна.
 
1. Эрдэнэ багийн соёлын төвийн гүйцэтгэл 70 хувьтай, Улсын төсвийн хөрөнгө оруулалаар хийгдэж байгаа.
 
2. Эрдэнэ багийн сургууль 2016 онд ашиглалтанд орно
 
3.“Орхон” цогцолбор сургуулийн мини дром ашиглалтанд өгсөн
 
4.“Баян-Өндөр” цогцолбор сургуулийн дээврийн болон дотор засвар, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.
 
  5.“Эрдэнэт” цогцолбор сургуулийн өргөтгөл хийх ажилд гүйцэтгэгч талууд ирж  судалгаа хийн газар дээр нь танилцаж байна
 
6.“Орхон” цогцолбор сургуулийн инженерийн шугам сүлжээ, дээврийн засвар, дотор болон ОО-ийн засвар бүрэн хийгдсэн.
 
7.Баянбулаг багийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч нь "Хялганат нуга" ХХК. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, 7  тэрбум төгрөгөөс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
 
8.“Унага”, “Бүжинхэн” цэцэрлэгийг 11 дүгээр сарын 1-нд нээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
 
  9. БОЭТ- ийн Төрөх тасгийн шинэчлэлийн хүрээнд Төрөх тасгийн зарим хэсэгт засварын ажил үргэлжилж байна.  1, 3, 4 давхрын засварын ажилд  201 сая төгрөг зарцуулагдсан байна.  Үлдсэн 2 давхрын засварын хөрөнгийг орон нутгийн төсвийн тодотголд оруулж 80.0 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдэж байгаа аж.
 
 10.  “Уурхайчин” багт баригдах “Өрхийн эрүүл мэндийн жишиг цогцолбор”-ыг “Алдар Өргөө” ХХК 2015 оны наймдугаар сарын 25- наас 12-р сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна

    

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв