Улаан эсэргэнэ өвчний тохиолдол бага насны хүүхдүүдийн дунд ихсэж байна.

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 05
Улаан эсэргэнэ өвчны тохиолдол энэ онд өндөр үзүүлэлттэй байгааг мэргэжлийнхэн хэлж байна.  Улаан эсэргэнэ өвчнөөр өвчилсөн нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд тус өвчин томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрдэг.  Хүүхдийн ам гэмтэх, биеэр нь тууралт өгч өндөр халуурах зэрэг шинж тэмдгээр илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.Оны эхний 9 сарын байдлаар улаан эсэргэнэ өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь буюу 330 гаруй тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Одоогоор манай аймагт бүртгэгдээгүй байна. гэхдээ нийслэлд энэ өвчний дэгдэлт их байгаа нь хөдөө орон нутаг руу халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас Улаан эсэргэнэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ард иргэд болон боловсролын байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байна.

    

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв