Аймгийн боловсролын салбар "Эрдэнэт-Ус" ОНӨХК-д 500 орчим сая төгрөгний өр үүсгэжээ.

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 16

Аймгийн боловсролын салбарынхан "Эрдэнэт-Ус" ОНӨХК-д  өр үүсгэж байгаа шалтгаан нь  2015 онд батлагдсан төсөв хувиарын дагуу ирэхгүй байгаа мөн  2015 оны тодотгож байгаа төсвөөр  800 орчим сая төгрөг хасагдаж батлагдсантай холбоотой гэнэ.  Одоогоор цалингаас бусад зардлын санхүүжилт нээгдэхгүй байгаа. Тиймээс эхний ээлжинд  багш ажилчдынхаа цалин, хүүхдийн  хоол, үдийн цайны мөнгийг тасалдуулахгүй,  нийгмийн даатгал, татварт өр үүсгэхгүй байх бодлого барьж байна.   Батлагдсан төсөв цаг хугацаандаа хувиарын дагуу орж ирээд байвал ямар нэгэн өр үүсгэхгүй  ажиллах боломжтой.  Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт-Ус"ОНӨХК-д сургуулийн өмнөх боловсролын байгууллага 123 сая, ерөнхий боловсролын сургуулиуд 300 орчим сая нийт 500 орчим сая төгрөгний өртэй байгаа юм байна. Дан ганц манай аймгийн боловсролын салбар өр үүсгээд байгаа юм биш бүхий л аймагт ийм байдалтай байгааг мэргэжлийн хүн учирлаж байна. 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв