Хот тохижуулах газрынхан зарим тохиолдолд амралтгүй ажиллаж байна

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 17
Энэ сар гарсаар үе үе цас орж замын халтиргаа гулгаа ихсэж байна. Үүнтэй холбогдуулан  хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч нар тасралтгүй замын цасыг хусаж цэвэрлэх, элс, хайрга, давс цацаж байгаа бол  зарим тохиолдолд тус газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтын өдөр харгалзахгүй ажиллаж байна. Одоогоор 18 м3  хайрганы нөөцтэй байгаа бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д  хамтын ажиллагааны хүрээнд хайрга нийлүүлэх хүсэлт тавьсан байна. Харин давсны хувьд он дуустал нөөц хангалттай гэнэ. Мөн хот тохижуулах газар гэр хорооллын хогыг 100 хувь татан авалт хийснээс гадна Баянцагаан багийн вокзалын орчим дахь олон жил хуримтлагдсан эзэнгүй дүүргийн хог хаягдлыг ачиж дуусжээ.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв