Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ирэх онд ашиглалтанд орно

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 17

Одоогийн ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 24 мянган метр куб бохир усыг цэвэрлэдэг байна.  Харин ирэх онд ашиглалтанд орох өргөтгөл нь дээрхитэй адил хүчин чадалтай байх бөгөөд лаг боловсруулах технологийг шийджээ. Цэвэрлэх байгууламжийг Францын "Эжис-Ус" компанитай хамтран гүйцэтгэж байна.

Шинээр барьж байгаа цэвэрлэх байгууламжийн ажил анх төлөвлөсөнөөрөө бол  ашиглалтанд орчихсон байх ёстой ч  ажил удааширалтай байгаа. Энэ нь  хөрөнгө мөнгөтэй холбоотой гэнэ. 2016 онд үлдсэн хөрөнгө болох 2.4 тэрбум төгрөгийн төсвийг Барилга хот байгуулалтын сайдын багцад суулгасанаар ирэх онд ашиглалтанд орох боломж бүрджээ.  

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв