Цас мөсөө цэвэрлээгүй ААН-үүдэд торгох арга хэмжээ авч байна

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 18
Орхон аймгийн ИТХ-аас ААН-үүд ойр орчмын 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэж байх журмыг батлан гаргасан байдаг.Дээрх журмын заалтыг хэрэгжүүлэх үүднээс Баян-Өндөр сум болон багийн Засаг даргын ажлын албад байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж эхэлсэн байна. Хэрвээ иргэд цас мөсөө цэвэрлээгүй ААН-ийн ойролцоох талбайд халтирч гэмтвэл эмчилгээний зардлыг тухайн байгууллага гаргах ёстой  бөгөөд өнгөрсөн жил эрүүл мэндийн болон хууль хяналтын байгууллагад тодорхой тооны  иргэд хандсан байна. Дээрх үүргээ биелүүлээгүй  ААН-үүдэд торгох арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд одоогоор 8 ААН-д торгууль ноогдуулаад байна. Тиймээс байгууллага ААН-үүд журамд заасны дагуу ойр орчмын 50 метр дэхь цас мөсөө цэвэрлэж хэвших, харин иргэд халтирч гэмтсэн тохиолдолд баримтжуулах хэрэгтэй юм байна.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв