Өвөл хальтарч унаж гэмтэхээс болгоомжлоорой

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 18
Өвлийн улирал ирж байгаатай холбоотой хүмүүс халтирч унах нь ихэсдэг. Ингэж унаж байгаа хүн өөрийн хяналтгүй халтирснаас биендээ гэмтэл авах нь ихэсч энэ гэмтэл улмаар биед хугарал, мултрал үүсгэдэг байна.Нэгэнт хугарсан эд эрхтэн хэдий бага эрхтэн ч гэлээ эдгэх гэж хичнээн хугацаа шаарддагыг мэдүүлэх үүднээс энэхүү мэдээ хүргэж байна.

  
Гэмтлийн шалтгаан

  Шууд болон шууд бус замаар гэмтдэг

Carpometacarpal гэмтэл 

  Carpometacarpal-ийн холбоосын metacarpal алганы шивнүүр ясны суурь хэсгийн гэмтэл нь ихэвчлэн гараараа дарж хүчтэй унах, гараа бугуйн үеэр хөшигдсөн хөдөлгөөнөөр хугарах болон мултарч гэмтдэг. Энэ нь ихэвчлэн тамирчид биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс байдаг. 

Metacarpal (shaft and neck) эх бие болон хүзүүны гэмтэл 

  Ихэвчлэн шууд замаар гэмтэл үүсдэг. Юманд даруулах, тэнхлэгийн дагуу бус хөдлөх, юманд цохиулах, хавчигдах.

Metacarpal head гэмтэл 

  Ихэвчлэн шууд замаар тэнхлэгийн дагуу бус хөдөлгөөны улмаас үенд оролцсон хэсгээр хугарч гэмтдэг. тэнийлгэх чимхэх, атгах хөдөлгөөн нь энэ үеэр хийгддэг. 

Metacarpophalangeal (MCP) dislocations 

   Гарын шивнүүрүүдээ хэт гэдийлгэн нугалах хөшсөны улмаас мултрал ихээхэн тохиолддог. 

Хурууны шивнүүрүүдийн их биеийн гэмтэл 

   Ихэвчлэн шууд шалтгаанаар үүссэн байдаг. Ихэвчлэн цохигдох, дарагдах, хөшигдсөнөөс гэмтдэг 

Хурууны шивнүүрүүдийн толгой хүзүүний гэмтэл 

 Ихэвчлэн шууд бус шалтгаанаар үүссэн байдаг.  Хэт гэдийлгэх, нугалах, тахийлгах, мушгиснаас гэмтэл үүсдэг. 

 
Metacarpal алганы 1-р шивнүүрийн суурь хэсгийн мултрал, хугарал

   Эрхийг алгаруу нугалсан байрлалд тулгах, алганы шивнүүрийн гадна хажуугаас хүчтэй цохигдсоноос суур хэсгийн гурвалжин яс хугарч ар тийш мултардаг. 
Шууд цохигдон дарагдахад суур хэсэгт үений дээхнүүр хугардаг. 

Metacarpal алганы 2,3,4,5-р шивнүүрийн мултрал, хугарал

  Ихэвчлэн ташуу бяцарсан, хөндлөн хугарал үүснэ. Зөрөөгүй байх нь олонтой. Олон шивнүүр зэрэг хугарахад ар тийш зөрөлт үүсдэг. 
  
Алганы шивнүүрийн хүзүүний хугарал

  Шивнүүрийн толгой алган талдаа сөрдийж дээд хугархай ар тийш зөрж хугардаг.  

Хурууны шивнүүрийн их биеийн хугарал 
Хурууны шивнүүр яс хугарах хуруу тасрах гэмтлүүд ихтэй. Гэмтлийн механизмаас шалтгаалж хумстай хэсгийн шивнүүр голдуу бяцарч бусад шивнүүрүүд нь алганы чигтэй овойж тахийж зөрөх нь их тохиолддог. 

Хурууны шивнүүрүүдийн толгой хүзүүний гэмтэл 

   Хэтэрхий гэдийлгэх, нугалах, тахийлгах, мушгиснаас ихэвчлэн хөндлөн болон ташуу хугарал эсвэл мултрал үүсдэг. Юманд дарагдах цохигдосноос шивнүүр бүхлээрээ няцарч гэмтдэг.  

Илрэх шинж:

Алганы 1-р шивнүүрийн суурь хэсгийн мултрал, хугарал

  Алганы шивнүүрийн суурь тушаа хуруунаас татаж түлхэхэд хүчтэй өвдөнө, эрхийн угийн тамхины хонорын урьд талд овойх ба хурууг татаж гэдийлгэхэд овгор арилж эрхийг алгаруу дарахад дахин овойно. 

Metacarpal алганы 2,3,4,5-р шивнүүрийн мултрал, хугарал 

  Хугарлын түвшиндээ хаван хавдар ихтэй учир тэмтрэгдэхгүй. Яс хавиралдалт мэдрэгдэнэ. Хуруунаас татахад хугарсан хэсэгт хүчтэй өвддөг.  

Алганы шивнүүрийн хүзүүний болон их биеийн хугарал
Хугарлын түвшиндээ хаван хавдар ихтэй учир тэмтрэгдэхгүй. Яс хавиралдалт мэдрэгдэнэ. Хуруунаас татахад хугарсан хэсэгт хүчтэй өвддөг.
 
 Хурууны шивнүүрийн их биеийн хугарал 
  
 Хурууны шивнүүрийн их бие хугараад зөрвөл хуруу тахийж богино болохоос гадна хөдөлгөөн нь эрс хязгаарлагдаж хурууг тэнхлэгийн дагуу татах болон дарахад өвдөлт ихтэй байна. 

Хурууны шивнүүрийн толгой хүзүүний хугарал

  Хуруунууд хавдаж хугархайн түвшинд хаван ихтэй байдаг. Хурууг татахад хүчтэй өвдөнө. 
  Хэрэв үений хэсгээр хугарсан бол хөдөлгөөн нь эрс хязгаарлагддаг. 
 

    

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв