Орхон Булган аймгууд дундын суурьшлын бүс байгуулахаар санал боловсруулж байна

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 18

Монгол улсын хэмжээнд манай аймаг нь хамгийн бага газар нутагтай, хамгийн их хүн амын нягтралтай ихтэй . Энэхүү онцлог байдлаас шалтгаалж тулгамдаад байгаа нэг асуудал нь иргэддээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын нөөцгүй болсон явдал юм. Газар нутгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан үүсээд буй дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн зүгээс Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцсэн төлөвлөлтийн шийдлүүдийг судлан ажиллаж байна.

Олон улсын хэмжээнд амжилттай хэрэгжсэн туршлагуудаас харахад томоохон хот суурин газрыг түшиглэн дагуул хот, дундын суурьшлын бүс байгуулах замаар хот төлөвлөлтийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэхүү туршлагыг ашиглан Булган аймаг болон Орхон аймгууд газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүдэд түшиглэн дундын суурьшлын бүс байгуулах боломжтой юм. 

Дундын суурьшлын бүсийг байгуулснаар тухайн нутаг дэвсгэрт шинэ суурин үүсэж түүнийг дагасан нийгмийн болоод эдийн засгийн өсөлтүүд бий болдог ач холбогдолтой. Газарзүйн тогтоц, шугам сүлжээнд холбогдох боломж, авто замын хангамж зэргийг харгалзан үзээд эхний ээлжинд Сэлэнгэ сумын Баянцагааны ам орчимд 150 га, Хангал сумын нутаг дахь IV подъем орчимд 50 га, Орхон сумын Халиун багийн нутаг дахь Булган-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын хойд талын 500 га талбай гэсэн 3 байршилд дундын суурьшлын бүс байгуулах саналыг боловсруулж Булган аймгийн Засаг даргад хүргүүлээд байна.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв