Барилгын ажил хийхгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 23
Барилгын компаниуд урин дулаан цагт барилгын ажлаа хийж дуусаагүй бол хүйтний улирал эхэлсэн ч үргэлжлүүлсээр байдаг дүр зураг нийтлэг болсон. Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг.Ийм байдлаас болж улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан байдаг байна. Манай аймгийн хэмжээнд ч ажил нь үргэлжилж байгаа хэд хэдэн барилга байна Тиймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд  барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байгааг сануулж цаг агаар хасах хэм хүрсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхаарууллаа.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв