Залуу багш нар “Гар бөмбөг”-ийн тэмцээнээр өрсөлдөж байна

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 28
Залуу багш нарын гар бөмбөгийн шилжин явах цомын төлөөх  анхдугаар тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд  Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийн залуу багш нараас бүрдсэн холимон 16 багийн 200-иад тамирчид  оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээнийг аймгийн залуу багш нарын холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбооны залуучуудын хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  тэдний чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх эрүүл мэндийг дэмжих, туршлага солилцох зорилготой. Тэмцээнийг  жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
 

    

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв