Хаан банкны АТМ-н үйлчилгээ иргэдийг бухимдуулж байна

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 30

Хаан банк монголын арилжааны банкуудаас харилцагч олонтой, таны итгэлт анд гэх мэтээр олон уриа лоозон дэвшүүлдэг. Гэтэл харилцагчдын цаг завыг хамгийн их үрдэг банк болж хувирлаа гэх иргэд олон таарах юм. Орхон аймгийн хэмжээнд тооцооны төв болон АТМ олонтой банкуудын нэг. Харилцагчид нь банканд дугаарлаж зогссоноос АТМ буюу бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэхийг илүүд үздэг ч түр хугацаагаар үйлчлэх боломжгүй гэсэн бичигтэй, эсвэл мөнгө нь дууссан байх юм. Ихэнх нь ажиллахгүй учраас ажиллаж байгаад нь иргэд дараалал үүсгэнэ. Шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь магтууштай ч уртцагаан, төгөл, 1-р микро, сэлэнгэ гэх мэт байршилтай АТМ-үүд нь ажиллахаасаа ажиллахгүй тохиолдол олон байдагт иргэд бухимдалтай байна.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв