Дэн буудлын эзэд шүүхээр ялжээ

A.Admin, monday.mn
2015 оны 11 сарын 30

  Иргэдээс ирсэн санал хүсэлтэнд тулгуурлан аймгийн удирдалгууд орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг буудлуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан. Иргэдийн нийтлэг эрх ашгийг харгалзан энэ асуудлыг гаргасан ч буудлынхаа үйл ажиллагааг түшиглэн амьдардаг иргэдийн асуудлыг зохицуулахгүй орхисон байдаг. Үүнийг эсэргүүцэн дэн буудлын эзэд шүүхэд хандасан бөгөөд шүүх аймгийн засаг даргын захирамжийг хүчингүй болгожээ. Одоогоор манай аймагт 17 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн зүгээс тэднийг нэгдэн томоохон зочид буудал барих саналыг зочид буудлуудын холбоонд тавьсанг нааштай хүлээн авчээ.Газрын асуудлыг нь шийдчихвэл өөрсдийн хөрөнгөөр зочид буудал барихад болохгүй зүйл байхгүй. Орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа буудлуудын хувьд дуу чимээ ихтэй, иргэдийн тав тухтай амьдрах орчинд нөлөөлж байна гэх гомдол их гардаг. Тиймээс олон жил яригдаж байгаа ч шийдэлд хүрч чадахгүй байгаа дээрх асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэхгүй бол гомдол санал тасрахгүй хэвээр байх бололтой.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв