Сэтгүүлчдэд ДОХ-ын талаар мэдээлэл өглөө

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 02
Жил бүрийн энэ өдөр буюу 12-р сарын 1-ны өдрийг дэлхий нийтээр ХДХВ буюу ДОХ-ын эсрэг өдөр болгон зарласан байдаг. БОЭТ-ийн бэлгийн замаар дамжих халдарвын камнетийн эмч Д.Цэвэлмаатай  ярилцаж энэ өдрийг угтан ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.
 
ДОХ-ын эсрэг өдрийг угтаад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчдад зориулан сургалт зохион байгуулж мэдээлэл өгч байна. Сургалтын зорилго юу вэ?
 
Энэ өдөрт дэлхий нийтэээрээ анхаарлаа хандуулдаг. Манай улсын хувьд ч аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан сургалт сурталчилгаа тэмцээн уралдааныг зохион байгуулж иргэдэд мэдээлэл өгч байна. Өнөөдөр аймгийн ЭМГ, БОЭТ, Улаанзагалмайн хороо хамтран сэтгүүлчид ХДХВ-ын талаар ямар мэдээлэлтэй байх ёстой, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд хэрхэн хүргэх, эмнэлгийн нэр томъёо болон бусад олон нийтэд хэрэглэгддэг нэр  томъёогоор мэдээллийг өгөх талаар сургалт зохион байгуулж мэдээлэл өгч байна.
 
Манай улсын хувьд энэ өвчлөл нэмэгдэж байгаа тохиолдол байна уу?  Өнөөдрийн байдлаар хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа вэ ?
 
2015 оны 10-р сарын байдлаар ХДХВ-ын 194 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс ДОХ-ын улмаас 26 хүн нас барсан байна. Үлдсэн хүмүүс нь вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан байгаа.
 
Сэргийлэх боломжтой өвчин бол бэлгийн замын халдварт өвчин гэдэг. Гэсэн ч өвчлөл нэмэгдээд байдаг. Хэрхэн сэргийлэх вэ?
 
Үнэхээр дэлхий дээр сэргийлэх боломжтой өвчин бол бэлгийн замаар дамжих халдвар болоод түүний ДХВ-ын халдар юм. Халдвар авсан хүмүүсийг насных нь байдлаар аваад үзэхээр ихэвчлэн 30-40 насныхан байдаг. Ер нь бэлгийн замаар дамжих халдарт өвчний мэдээлэл дотор 15-34 насны хүмүүс энэ халдвараар өвдөх магадлалтай гэсэн судалгаа гардаг. Тиймээс хосууд бие биедээ үнэнч байх, тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлс хийх, бэлгийн харьцаанд орж байгаа тохиолдолд бэлгэвчийг зөв хэрэглэж байж энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
 
 ДОХ-ын эсрэг өдрийн энэ жилийн онцлог юу вэ?

2015 он гэхэд дэлхий нийтээр шинэ халдварыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх, вирусын эмчилгээнд хамрагдах тохиолдлын тоог нэмэх гэсэн чиглэлтэй байгаа. Нөгөө талаар ХДХВ/ДОХ-ын халдварыг эрт илэрүүлж хамтдаа сэргийлье гэсэн уриатай явагдаж байна. 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв