“ТОГООЧИЙН УР ЧАДВАР” УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 07

Хоол үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн зорилго нь хүн амын хооллолтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв зохион байгуулан, шим тэжээлтэй чанарлаг, аюулгүй хүнсээр хоол үйлдвэрлэлийн жор технологийн дагуу хэрэглэгчдэд үйлчлэн, эрүүл мэндийг нь сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд мэргэжлийн тогоочийн ур чадвар, чадамж, технологийн мэдлэг, боловсролд өндөр шаардлага тавигдах болсон юм. БСГ-ын 2015-2016 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 12 сарын 03-ны өдөр хүүхдийн хоол, хүнсийг бэлтгэн нийлүүлж, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах болон хүүхдэд эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах, тогооч мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогоочийн ур чадвар-2015” уралдааныг зохион байгууллаа. Тус тэмцээнд шинээр нээгдсэн Унага, Эрх бүжинхэн зэрэг цэцэрлэгүүдийн тогооч нарыг хамруулснаар нийт 26 цэцэрлэгийн 26 тогооч мэдлэг, ур чадвараа шалгаруулахаар өрсөлдсөн байна. Тогооч нарын ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж, ур чадвар, авхаалж, хурдыг мэдлэг, хэрэглээний чадварын түвшингээр сорьсноор I байрыг Одод цэцэрлэгийн тогооч Ц.Баярмаа, II байрыг 7-р цэцэрлэгийн тогооч С.Түмэннасан, III байрыг 23-р цэцэрлэгийн тогооч Ж.Отгондулам, IV байрыг 17-р цэцэрлэгийн тогооч Ө.Ариунаа, V байрыг 5-р цэцэрлэгийн тогооч Б.Уранбилэг, Тусгай байрт 4, Дэгдээхэй цэцэрлэгийн тогооч Л.Оюунгэрэл Д.Оюунцэцэг нар тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт тогооч нартаа ажлын өндөр амжилтхүсэн ерөөж ТОГООЧ НАРЫН БАЯР-ын мэнд хүргэе! 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв