2016 онд 8.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийнэ

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 07

УИХ-аас ирэх оны төсвийн орлогыг 37 тэрбум, зарлагыг 16 тэрбум төгрөгөөр баталсан байдаг. Үүний зэрэгцээ ирэх жилийн хувьд орон нутгийн төсвөөс 11 тэрбум, Замын сангаас 594 сая, Байгаль хамгаалах сангаас 679 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх гэнэ. Аймгийн ИТХ-аас орон нутагт 56 нэр төрлийн ажилд 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталжээ. Ирэх жил орон нутагт хийгдэх зарим хөрөнгө оруулалтаас дурдвал “Орон сууцны 1, 4, 5 дугаар хорооллын байрны гадна фасадын засвар”-т 907 сая, “Дэнжийн 1, 2, 3 дугаар байр, төмөр замын 3, 4 дүгээр байрны 1, 2 дугаар блок, 2-28 дугаар байрны фасад будах”-д 260,9 сая төгрөг зарцуулах  “Хотын инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлт”-д 300 сая, нутгийн удирдлагын ордны арын цэцэрлэгт хүрээлэн буюу “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолборын барилгыг үргэлжлүүлэн барихад 800 сая 808 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна.  Орон гэргүй иргэдэд гэр худалдан авахад зориулж200 сая төгрөг, Гэр хороололд явган хүний зам шинээр тавихад 170 сая төгрөг, Орон сууцны хаалгыг соронзон кодтой болгоход 300 сая, Амралт чөлөөт цагийн талбай байгуулахад 350 сая зарцуулахаар баталлаа. Мөн хотын авто замыг шинэчлэхэд нийтдээ 1 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар тусгасан. Тухайлбал, Хотын төвийн авто замын шинэчлэлд 200 сая, Нацагдоржийн гудамж болон Оюутны гудамжний авто замын шинэчлэлд 780 гаруй сая, гэр хорооллын хэд хдэн байршилд явган хүний зам тавихад 170 саяыг зарцуулах санал дэвшүүлсэн юм. Түүнчлэн Баянцагаан багт ус дулаан дамжуулах төв барихад 367 сая, Дэнж багт бохир усны шугам барихад 180 сая, ухаалаг худаг ажиллуулахад 300 сая төгрөг,хотын төвийн багуудын гэрэлтүүлгийг сайжруулахад 280 сая төгрөгийгтөсөвлөхөөр төсөлд тусгажээ.   Ийнхүү 2015 оны тодотгосон төсөв болон ирэх оны төсвийг ЗДТГ-аас танилцуулсан төслөөр нь баталлаа. Цаана нь орон нутгийн төсөвт 3,2 тэрбум төгрөг үлдэж байгаа. Мөн Орон нутгийн хөгжлийн санд 4,8 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 2 тэрбум төгрөгийг Баян-Өндөр суманд, 900 сая төгрөгийг Жаргалант суманд хуваарилж үлдсэнийг нь аймаг захиран зарцуулах гэнэ. Дээрх хөрөнгийг хоёр сумын ИТХ болон ирэх нэгдүгээр сард АИТХ-аар тодотгол хийж хуваарилах юм. 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв