Тансаг дарга нараа !!! Ардын хүүхдүүд хэвтэх оргүй шаналж байна

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 10
Ийм л дүр зураг та биднийг угтаж байна. Хүүхдээ эмчлүүлэхийн тулд  ор байтугай шал булан тохой булаалдахаас наагуур эцэг эхчүүд аргаа барж байна. Юуны түрүүнд УИХ-д сонгогдож 4 дэхь жилтэйгээ  золгож байгаа О.Содбилэг, Л. Цог хоёр хаана явааг олон иргэд асууж сураглаж байна.  Эрлийг сургаар гэдэгчлэн энэ хоёр эрхэм сонгууль дөхөөд хаа нэг үзэгддэг болсонг   ам дамжин сонсож сууна.
 
Хүүхдийн эмнэлэгтэй болгоно гэсэн  яриа хаана замхарсан бэ? гэдгийг аймгийн удирлагууд болон  ээлжилж аймаг орон нутгийн төсөв мөнгийг атгаж суудаг намуудын дарга нараас асуумаар байна. Эрдэнэт хот 100 мянга гаруй хүн амтай. Үүний  30 мянга гаруй нь хүүхэд багачууд эзэлдэг гэсэн судалгааг хүн бүхэн ярих дуртай. Гэтэл БОЭТ-ийн хүүхдийн тасаг нь ердөө 35 хан хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.  Ханиад томууны вирус ихэсдэг жил бүрийн энэ үед ачаалал нь 2-3 дахин нэмэгддэг. Өвчиндөө шаналж  хаа таарсан газраа гудас дэвсээд хэвтэхэд бэлэн коридорт байгаа хүүхэд , эцэг эхчүүдийн зовлон,  ийм их ачаалал дунд ажиллаж байгаа эмч сувилагч асрагч нарын ажлыг  зөөлөн суудалд заларсан дарга нар ойлгохгүй. Хүүхдээ тэврээд хүүхдийн тасгийн үүдэнд зогсож байгаа эцэх эхчүүд эмч  нарыг биш  хувиа хичээсэн эрх мэдэлтэй хөрөнгөжин баяжиж байгаа дарга нарыг үзэн ядаж байгаа. Хүчин чадлаасаа хэд дахин хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа энэ тасгаар ирж ажил байдалтай нь танилцсан даргын тоо  гарын таван  хуруунд хүрэхгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй.  
 
Сонгууль дөхлөө хүүхдийн эмнэлэг бариад өгчихгүй юм байхдаа гэсэн яриа ч сонсогдож байна. Энэ бол хүйтэн шалан дээр хэвтэхээс наагуур байгаа тэдний аргаа барсан байдал. Иргэдийнхээ зовлонгоор тоглолт хийдэг улс төрчид сонгуулиас өмнө эмнэлэг барих ажлыг эхлүүлчихвэл   таньд болон танай намд саналаа өгч  магадгүй байна. Олигтой хөрөнгө хурааж  амжсангүй дахин их хурал, орон нутагт сонгогдох болов уу? гэж толгойгоо гашилгаж яваа  эрхэмүүдэд санаа болгож үүнийг дуулгая.
 
Мөн Ардынх  ч байна уу, Ардчилалынх ч байна уу нам намаараа  талцаж байгаа дүр эсгэгчид хувааж идэж дууссан бол шалан дээр  хэвтэж байгаа хүүхэд багачуудаа бодох цаг болсонг ядарсан муу ардууд чинь сануулж байна.  

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв