Баталгаагүй салют эрүүл мэндээр хохироох аюултай

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 16
Шинэ жилийн баярын нэг гол зүйл бол салют буудах гэж хэлж болно. Гэвч сүүлийн жилүүдэд  салют буудуулах явцад гар хөлөө гэмтээж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол нэмэгдэх болсон. Тиймээс аймгийн онцгой байдлын газраас жил бүр зохион байгуулдаг  “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Салют, бенгалын гал гээд пиротехникийн хэрэгсэл худалдаалж байгаа худалдааны төв хувь хүмүүс импортоор оруулж ирж байгаа мөн  Улаанбаатар хотоос худалдан авч борлуулж байгаа тохиолдолд  аймгийн МХГ-ын худалдаа үйлчилгээ хариуцсан улсын байцаагч болон цагдаагийн газарт хандаж бүртгүүлэн худалдан борлуулах зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Мөн тухайн бараа бүтээгдэхүүнийг  хэрэглэх заавар монгол хэл дээр хэвлэгдсэн байх ёстой юм байна.  
 
Хэрвээ ямар нэгэн зөвшөөрөлгүй чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют бусад хэрэгсэл худалдаалж байгаа тохиолдолд хуулийн дагуу хариуцлага ноогдуулна. Тиймээс иргэд  салют  пиротехникийн хэрэгсэлийг баталгаатай худалдаалан борлуулах зөвшөөрөлтэй газраас авч гэр бүлийнхээ болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна.

  

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв