Захидлаас хүргэвэл "Эрдэнэтчүүд бид энэ сайхан хотоо улам бүр хөгжүүлж аз жаргалтай, ажилтай орлоготой, сэтгэл хангалуун амьдрах хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Сүүлийн үеийн эдийн засгийн хямрал Эрдэнэтчүүд бидний ажил амьдралд хүндхэн тусаж байна. Тиймээс Эрдэнэт хотоо улам хөгжүүлж өөрсдийн ажил амьдралаа сайжруулж, үр хүүхдүүдээ ирээдүйд сайн сайхан амьдруулахын тулд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэл зүйтэй талаар өөрийн үнэтэй санал бодлоо бичиж ирүүлнэ үү” гэжээ. Захидалын хариу болгож захидал бичсэн иргэдийг сугалаанд оролцуулж LCD телевизор, хөргөгч, гар утас, индүү гэх мэт цахилгаан барааг хожих боломж олгон, азтан болгоно гэж байгаа. Гэхдээ энэ үйл ажиллагаа цаанаа нэг учир бий гэх хүн цөөнгүй байна. Хэдэн хүн захидалд хариу өгөх бол гэж хүлээж суухаас гадна хэдэн хүн сонгуулиар намайг дэмжиж саналаа өгөх бол гэдгийг тандаж байгаа бололтой. Хамгийн гол нь регистрийн дугаар, гэрийн хаягийг нь бүртгэж авч байгаа нь ямар учиртай вэ? Сонгуулиар л улс төрийн нам, нэр дэвшигчид иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаягийг нь олж авч мэдээллийн бааз үүсгэх гэж тэмцэлддэг. Энэ эрхэм ч бас мэдээллийн бааз үүсгэж сонгуулиар ашиглах гэж байгааг үгүйсгэхгүй. Үүнээс гадна Н.Энхтайван сонгуульд ялчихвуу гэлтэй үйл явдал өчигдөр болжээ.
Энэ сарын 17-ны өдөр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилийн баярын цэнгүүн болж олон азтан тодорсоны нэг нь Н.Энхтайван. Тэрээр 100 доллар хожжээ. Тэнд цугласан МАН-ын зарим гишүүд Энхтайван ийм азтай байгаа юм чинь УИХ-ын сонгуульд ялах нь гарцаагүй, Их хурлын гишүүний сэнтийд заларч биднийгээ ивээлдээ авах нь ойлгомжтой баяр хүргэе гэж ам уралдан магтсан сурагтай. Гэхдээ Орхон аймгийн МАН-ын намын үүрийн дарга нар нь Н.Энхтайван бол амиа бодож хувиа хичээдэг хооллох ундлах гээд зохион байгуулж байгаа ажилдаа биднийг оролцуулдаггүй гэж гомдоллож хорхой идсэн араандаа зууж байгаа гэсэн шүү. Н.Энхтайван болон бусад нэр дэвшигчидэд хандаж хэлэхэд “иргэд ходоодоо тийм амархан худалдчих тэнэг хүмүүс биш шүү” гэдгийг жирийн сонгогч хүний хувиас хэлмээр байна.