Энэ онд халамжийн чиглэлээр нийт 144 үйлчилгээ үзүүлжээ

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 22

Халамжийн чиглэлээр 84 багц үйлчилгээ байдаг бөгөөд үүнийг дотор нь задалвал 144 төрлийн үйлчилгээ болж байна.  Энэ жил аймгийн халамж үйлчилгээний хэлтсээс 24 мянган өрхөд 7 тэрбум төгрөгний тусламж үйлчилгээ халамж үзүүлжээ. Жишээ нь:  халамжийн тэтгэвэрийг  2084 хүнд 2,5 сая төгрөг, нөхцөлт мөнгөн тусламжийг 4022 хүнд  1,8 тэр бум төгрөг, ахмад настны тусламж үйлчилгээнд 6190  хүн хамрагдаж 502 сая төгрөгний тусламж авчээ.  Мөн алдар цолтой ахмад настануудад олгодог тусламжийн хүрээнд 107 хүнд 101 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт  тусламжинд 1641 хүн хамрагдаж  308 сая төгрөг, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд  үзүүлэх тусламжийн хүрээнд  4389 хүнд  1,1 тэрбум төгрөг, эхийн алдарт одонтой 5960 хүнд 781,4 сая төгрөгийн  тусламжийг тус тус олгожээ.   

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв