2015 онд гэмт хэргийн гаралт 0.7 хувиар буурсан байна

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 30

Аймгийн цагдаагийн газрынхан өнгөрч буй 2015 оны ажлаа дүгнэлээ. Тус хамт олон өнгөрч буй онд гудамж талбайд үйлдэгдэж байгаа тэр дундаа архи согтуурлах ундаанаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулахыг гол  зорилгоо болгон  ажилласаны үр дүнд өнгөрсөн жилийнхээс гэмт хэрэг 0.7 хувиар буурч илэрүүлэлт 1.4 хувь буюу 71.4 хувьд хүргэж өсгөсөн амжилттайгаар хуучин оноо үдэж шинэ оноо угтаж байна. Мөн өнгөрсөн онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэрэг 50 хүртлэх хувиар буурсан байна. Гэмт хэргийн гаралт буурч байгаа нь цагдаагийн алба хаагчдын ажлын үр дүнгээс гадна хөрөнгө оруулалт нөлөөлсөн  гэж  хэлж болно. Энэ онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс бэлэн бусаар торгох тоног төхөөрөмж авахад 40 гаруй сая төгрөг, мөн хөдөлгөөнт эргүүл болон замын цагдаагийн тасагт нийтдээ гурван автомашин авсан гээд техникийн шинэчлэл хийгдсэн нь ажилд эергээр нөлөөлж үр дүнгээ өгсөн гэдгийг цагдаагийн газрын удирдлага онцлож байна. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байдаг тус хамт олныг  2016 онд олон амжилт хүлээж байна.  

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв