“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн инновацийн төслийн хэрэгжилттэй танилцав

A.Admin, monday.mn
2016 оны 01 сарын 08

 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон компанийн мэргэжилтнүүд өнөөдөр Автотээврийн байгууллага, Баяжуулах фабрик, Засвар угсралтын цех, Эрчим хүчний цехд хэрэгжсэн, “Эрчим хүчний хэмнэлтийн дэвшилтэт шийдэл” уралдааны шилдэг төслүүдтэй танилцлаа. Өнгөрсөн жил болсон компанийн 1000 инженерийн зөвлөлгөөний үеэр эдгээр 5 төсөлд 100 сая орчим төгрөгийн санхүүжилтын батламж олгосон. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд инженер техникийн ажилтнуудынхаа мэдлэг, туршлага, ур чадварыг дэмжин тэдний санаачилсан инновацийн төслийг анх удаа санхүүжүүлсэн үйл явдал болсон юм.  

     Автотээврийн байгууллагын  цахилгаанчин Э.Лхагважавын санаачилсан “Нарны  толин гэрэлтүүлэг”, Засвар угсралтын цехийн мастер М.Буянтогтохын санаачилсан  Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэгт хэрэгжүүлсэн  “Салхин дефлятор үйлдвэрлэж, сэргээгдэх эрчим хүч ашиглах”, Засвар угсралтын цехийн мастер Ж.Мэндхүүгийн санаачилсан “Нарны гэрлээр хэрэглээний ус халаах”, Эрчим хүчний цехийн  Үйлдвэр техникийн товчооны дарга П.Гансүхийн санаачилсан “Эргэлтийн ус хангамжийн хэсгийн шүүрлийн насосуудыг шинэчлэх”,  Баяжуулах фабрикийн цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн тохируулгын инженер Т.Барсын санаачилсан “Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглан эрчим хүч хэмнэх” төсөл нь богино хугацаанд үйлдвэрлэлд нэвтэрч, үр дүнгээ өгснийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн сайшаалаа. Эдгээр төсөл нь өөрийн өртгөө 8 сарын дотор нөхөж, эрчим хүчний зардлыг 127,6 сая төгрөг, 3 жилд 382,8 сая төгрөгөөр бууруулах юм.
 
Я.Энхтуяа

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв