Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол

A.Admin, monday.mn
2016 оны 01 сарын 08

Орон сууцны VII хороололд шинээр 2172 өрхийн 206.8 мянган м2 талбай бүхий 9-12 давхар орон сууц, 16710 м2 талбай бүхий худалдаа ахуйн үйлчилгээ, 3 одтой, 150 ортой зочид буудал, зоогийн газар, оффис олон нийтийн барилга, 880м2 суурийн талбай бүхий ЖДҮ-ийн зориулалтын барилга баригдахаар төлөвлөсөн. 

Олон нийт, үйлчилгээний барилгуудыг гол гудамж, зам дагуу байрлуулж төлөвлөсөн. Нийгмийн дэд бүтцийн хангамж 1730 хүүхдийн сургууль, 435 хүүхдийн цэцэрлэг, 100 ортой эмнэлэгийн барилгуудыг 500-750м үйлчлэх хүрээтэй байхаар тооцсон. Ногоон байгууламж, амралт зугаалгын бүс буюу орон сууцны хорооллын цэцэрлэгт хүрээлэн 6.5 га талбайд төлөвлөгдсөн. Нэг хүнд ногдох хязгаарлагдмал зориулалтын ногоон байгууламж  6.0 м2/хүн. 
VII хорооллын​ Одоогийн байдал Барилгажилтын дундаж давхар 9.2, суурьшлын нягтрал 360 хүн/га Барилгажилтын нягтрал дунджаар цэвэр-6052 м2/га, бохир-9801 м2/га байна.  

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв