Агаарын бохирдол 10 хувь буурчээ

A.Admin, monday.mn
2016 оны 01 сарын 11

Орхон аймгийн агаарын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн эхний шат үргэлжилж байгаа бөгөөд агаарын бохирдол өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурсан гэж мэдээлж байна.

 Агаарын бохирдолыг бууруулах мастер төлөвлөгөөг 2014 оноос эхлэн эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд боловсруулсан эрдэмтэн, шинжээчид аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийг тогтоосон. Тодруулбал: 14600 өрх энгийн галлагаатай зуух хэрэглэдэг, 120 гаруй нам даралтын зуух, дулааны хоёр цахилгаан станц, 14800 гаруй авто машин хөдөлгөөнд оролцож агаар бохирдуулж байгаа гэж үзсэн. Иймээс эхний ээлжинд агаарын бохирдолыг бууруулахын тулд утаагүй зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр өгөхөөр болж 2014 онд тус ажилд 850 сая төгрөг зарцуулсан юм. Харин 2015 онд нийтдээ 1061 зуухыг иргэдэд өөрөөр хэлбэл хязгаарлалтын 1-р бүсэд байгаа айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр тарааж дуусчээ
 
Төлөвлөгөөний 2-р шат 2018 онд эхлэх бөгөөд  өрхийг цахилгаан халаагууртай болгох, цахилгааны шөнийн тарифыг тодорхой хувиар багасгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Өнгөрсөн онд  БОАЖГ-с 30 айлд цахилгаан халаалтыг туршиж үзсэн бөгөөд тогны ачаалал их байсан учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Мөн өнгөрөсн жил байгаль хамгаалах сангаас 200сая төгөрг гаргаж хоёр тарифт тоолуур худалдан авах байсан ч хүндрэл үүссэн учраас энэ жил дахин тендер зарлаж 2500 орчим 2 тарифт тоолуур нийлүүлэхээр болсон. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр тоолуур олгох ажил эхлэх юм.
 
Мастер төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэнээс хойш нэг жилийн дотор 10 хувь буурна гэдэг багагүй амжилт бөгөөд энэ бол зөвхөн эхлэл гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.  Мастер төлөвлөгөөний үр дүнг  2024 он гэхэд  үзэх юм.

 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв