Цахим үнийн санал авах урилга

A.Admin, monday.mn
2016 оны 02 сарын 20
Тендер шалгаруулалтын дугаар: БӨ-16-А/21
        Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГ эрх бүхий тендерт оролцогчдоос “1-12-3-р блок, 2-11б-2-р блок, 3-23-6-р блокын дээвэр засвар”-ийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 30 000 (Гучин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгоно.
           Үнийн саналын баримт бичигт техникийн тодорхойлолт, тавих шаардлагыг хавсаргасан болно. 
Энэ урилгад заагдаагүй бусад нөхцлийг тендерийн баримт бичигт тусгасан болно
Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим системд илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Баян-Өндөр сум ЗДТГазар 201 тоот 703578140] 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв