“Эрдэнэт хот-40 жил” гэрэл зургийн уралдаанд оролцоно уу

A.Admin, monday.mn
2016 оны 02 сарын 22

 2016 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, Эрдэнэтэд Хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Мөн 2016 оны 03-р сарын 06-нд Монгол улсад Хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 103 жилийн ой тохионо.

   Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан 2016 оны 03-р сарын 04-нд Уурхайчин соёлын ордны АРТ галерейд Эрдэнэт хотын үүсэл хөгжлийг харуулсан “Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.
 
“Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн сэтгүүлчид, гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.
 
Уралдааны урамшуулал:
 
  • Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 200.000 төгрөг
  • Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 150.000 төгрөг
  • Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 100.000 төгрөг.
Уралдаанд оролцогчид бүтээлээ 40х60 хэмжээтэй угаалгаж 2016.03.01-ний дотор МСНЭ-ийн Орхон аймгийн салбарт ирүүлнэ үү.
 
Утас: 9907-3079, 9935-3237

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв