Шинэ экскаватор угсарч ашиглалтанд орууллаа

A.Admin, monday.mn
2016 оны 02 сарын 25

 Эрдэнэт үйлдвэрийн 2016-2025 он хүртэлх хөгжлийн концепцийн дагуу уурхайн хүчин чадлыг 25000 мян.м3 хүргэх,үндсэн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ оны 1-р сарын 4-нөөс 2 дугаар сарын 22 хүртэлх 50 хоногийн хугацаанд Оросын холбооны улсын “ИЗ-КАРТЭКС” үйлдвэрийн ЭКГ-10 маркийн 10м3 шанагын багтаамжтай шинэ экскаватор угсрах ажлыг Хүдрийн ил уурхайн хамт олон амжилттай хийж,  шинийн 15-ны билэгт сайн өдөр ашиглалтанд орууллаа.  Энэ №23 шинэ экскаватор нь тосолгооны сүүлийн үеийн Lincoln системтэйгээрээ онцлог аж. Одоогоор ЭКГ- 10 маркийн 5, ЭКГ-15 маркийн 1, Liebherr-994 маркийн 3 экскаваторыг тус цех ашиглагддаг бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 20868 мян.м3 юм. Хүдрийн ил уурхай  нь 2016 онд  21700 мян.м3 уулын цул, үүнээс 9210 мян.м3 хөрс хуулалтын ажил, Баяжуулах үйлдвэрт 0,501 хувийн зэсийн дундаж агуулгатай 30600 мян.тн хүдэр өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв