Цаг үеийн нөхцөл байдлын улмаас АОКомисс хуралдан Зүүнхангай сумын нутаг дахь Далантүрүүгийн постын хүчин чадлыг нэмэгдүүлж, УБ хотоос болон бусад аймгаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч нэвтрүүлэхээр болсон.
Энэ ажлын хүрээнд Нэгдсэн эмнэлгийн нүүдлийн амбулаторийн үйлчилгээ үзүүлэхээр тоноглогдсон авто машин багийн бүрэлдэхүүний хамт замдаа гарлаа.
Цар тахлын дэгдэлт олон аймагт илэрч байгаа энэ цаг үед тангараг өргөсөн албан хаагчид бид бүхний хариуцлагатай ажиллагаа, иргэд та бүхний ухамсартай үйлдлийн үр дүнд эрсдэл багатай давж гарах болно.
Тусгаарлалтын дэглэмээ чанд мөрд
Маскаа зүүе, гараа ариутгая