Эзэнтэй болон золбин нохой нийтийн эзэмшлийн талбайд сул явж хүүхэд болон том хүнд гэмтэл учруулж болзошгүй байгаа талаар иргэдээс гомдол мэдээлэл ирсэний дагуу сумын засаг дарга С.Лхагвасүрэн “Золбин нохой устгах” ажлын хэсэг томилон ажилууллаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Мал эмнэлгийн улсын байцаагч, Багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 02-р сарын 02-ны өдөр 157.800 төгрөгний зардлаар 15 золбин нохой устгаж, эзэнтэй 78 нохойнд гэрчилгээ захиалж бүртгэн, 78 айл өрхөд нохой тэжээх зөвлөмж гарын авлага материал тарааж холбогдох хуулийн зөвөлгөө санамж өгч ажиллаа.
Золбин нохой устгаснаар хүн болон малд халдварладаг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.