Улаангом сумын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалт хийх хуваарь

2021-05-04 04:32:14

/Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаангом сумын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулах болсонтой холбогдуулан 05 дугаар сарын 01-ний 06:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаанд Улаангом сум доторх авто замын хөдөлгөөнийг нээж байна.

Энэ хугацаанд 50-аас дээш насны иргэд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан захирамжийн хавсралтад тусгагдсан өөрийн багийн вакцинжуулалт хийгдэх газар очин вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг хүсье.

Харьяа Вакцинжуулалт хийгдэх газрууд:

✅ 1-р баг Чандмань соёлын төв

✅ 2-р баг 2,4,5,11-р багийн төв

✅ 3-р баг Бөхийн өргөө

✅ 4-р баг Ерөнхий боловсролын 4-р сургууль

✅ 5-р баг Ерөнхий боловсролын 2-р сургууль

✅ 6-р баг Ерөнхий боловсролын 3-р сургууль

✅ 7-р баг Ерөнхий боловсролын цогцолбор 1-р сургууль

✅ 9-р баг Ерөнхий боловсролын 6-р сургууль

✅ 10-р баг Политехник коллеж

✅ 11-р баг Нийгэмлэгийн заал

✅ 12-р баг 12-р багийн төв

                </div>
            </div>
        </div>
    </div>
</section><footer>
    <div class=