УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

2021-05-04 05:15:45

05 сарын 01-ний өдөр Улаангом суманд 13 цэгээр вакцины эхний тунг 50-иас дээш насны ахмадуудад хийж эхэлсэн ба эхний өдөр 2097 хүн вакцинд хамрагдсан байна.

Үүний дотор хот хооронд тээвэрт явдаг жолооч нар сайн дураараа хамрагдаж байгаа юм байна.

Өнөөдөр мөн вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа ба дараагийн хуваарилагдсан вакциныг татан авч ирэхээр мэргэжилтнүүд УБ хот руу явсан бөгөөд 05 сарын 4-ны өдөр ирнэ.

Энэ цаг үед өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж вакциндаа бүгд хамрагдъя.