ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

2021-05-13 08:51:58

“Шинэ хөдөө-Увс” Төсөл
Хөдөө аж ахуйн залуу мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр-1 эхэллээ.
Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадвар нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилгоор “Шинэ хөдөө-Увс” төслийн хүрээнд 100 залуу мэргэжилтэнг бэлтгэнэ. Мэргэшүүлэх хөтөлбөрийг Улаангом Политехник коллежтэй хамтран бэлтгэх юм.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүсэл, эрмэлзлэлтэй, мэргэших сонирхолтой залуусыг
- Уламжлалт мал аж ахуйн фермер- Малын асаргаа
- Хүлэмжийн аж ахуйн-Хүнсний ногооны фермер
- Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилтан
- Хөдөө аж ахуйн машин механизмын засварчин
- Тэжээлийн ургамал тариалах гэсэн таван чиглэл чиглэлээр онол суурьтай, дадлага давамгайлсан мэргэшүүлэх хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Суралцагчдад тавигдах шаардлага:
- ХАА-н салбарт ажиллах чинь хүсэл эрмэлзэлтэй
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
- 22-36 насны залуус
Хаяг: Увс аймгийн ЗДТГ-ын байр, 202 тоот – ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Сайнзаяа
Харилцах: 70453324, 89697234