“ШИНЭ ХӨДӨӨ – УВС” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал /2021.02.26/ хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

• Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 8.3.13, Увс аймгийг 2021–2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 4.2.1, Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1 дэх хэсэгт тусгагдсан “ШИНЭ ХӨДӨӨ – УВС” төслийг хэлэлцэн баталлаа.

• Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 15 дугаар зүйлийн 15.3-д заасны дагуу аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл”-ийг тус тус байгууллаа.

• Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

• Мөн орон нутгийн өмчийн бүртгэлийн асуудал, иргэн Ж.Мягмарын хүсэлт, Гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн тэгш бус байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай, шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

  • Эхлэх хугацаа
  • 2021-03-12
  • Дуусах хугацаа
  • 2021-03-12
  • Холбоо барих
  • 70452222
  • Факс
  • 70452222
  • Мэйл хаяг
  • info@uvs.gov.mn
  • Хаяг байршил
  • Түлхүүр үг
  • Хуваалцах