ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2021.03.22                                                         

Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Үүлдрийн малд үзлэг ангилалт хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Багц: 1 Зүүнговь суманд “Баяд үүлдэр”-ийн хонинд үзлэг ангилалт хийх.

Багц: 2 Хяргас суманд “Баяд үүлдэр”-ийн  хонинд үзлэг ангилалт хийх.

Багц: 3 Өлгий суманд “Өлгийн улаан үүдэр”-ийн ямаанд үзлэг ангилалт хийх.

Багц: 4 Наранбулаг суманд “Өлгийн улаан үүдэр”-ийн ямаанд үзлэг ангилалт хийх.

Багц: 5 Тэс суманд “Тэс үүлдэр” –ийн адуунд үзлэг ангилалт хийх.

Багц: 6 Зүүнговь суманд “Тэс үүлдэр” –ийн адуунд үзлэг ангилалт хийх.

Тендерт оролцогч 1 буюу хэд хэдэн багцад үнийн санал ирүүлж болно.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2021 оны 03 сарын 29-ны 09 цаг 00 минутаас өмнө Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, Хүнс хөдөө аж ахуйн газрын 2 давхрын 08 тоот өрөө, Худалдаа үйлчилгээний албаны дарга Ц.Цэцэгмаа, утас 99097363 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2021.03.29-ны өдрийн 10 цаг 00 минут -т нээнэ.

Тендрийн шалгаруулалтад тавих тусгай шаардлага:

  1. Мал үржлийн технологийн ажил үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
  2. Малын ангилагч-шинжээчийн эрхтэй ажиллах хүчинтэй байх  Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, Хүнс хөдөө аж ахуйн газар, 2 давхар 8 тоот

 утас: 89308999

  • Эхлэх хугацаа
  • 2021-03-22
  • Дуусах хугацаа
  • 2021-03-22
  • Холбоо барих
  • 70452222
  • Факс
  • 70452222
  • Мэйл хаяг
  • info@uvs.gov.mn
  • Хаяг байршил
  • Түлхүүр үг
  • Хуваалцах