ГААЛЬ БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Увс аймаг дахь Гаалийн газраас, Гааль-Бизнесийн  зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 03-р сарын 24-ны өдөр нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж байгууллага болон Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, Автотээврийн төвийн төлөөлөлийг оролцуулан зохион байгуулаа.

Уулзалтаар Гаалийн газраас нефть импортлогч ААН нэгжүүдэд гаалийн бүрдүүлэлтийн урьдчилсан мэдээллийг хуваалцах, цахим мэдээллийн группт нэгдэх, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар, гаалийн бүрдүүлэлт, татвар тариф, тусгай зөвшөөрлийн хэрэгжилт, гарал үүсэл, гарал үүслийн баталгаажуулалтын талаархи тойм мэдээлэл, Монгол улсын нэгдэн орсон чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн тойм танилцуулга, хар тамхи мансууруулах бодисын зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн мөнгө валютыг улсын хилээр нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тойм мэдээлэл өглөө.

Мөн ковид-19-ийн нөхцөл байдлын үед бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, гаалийн хячналт бүрдүүлэлтийг хууль тогтоомжийн хүрээнд чанартай хийх нөхцөлийнг бүрдүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • Эхлэх хугацаа
  • 2021-03-24
  • Дуусах хугацаа
  • 2021-03-24
  • Холбоо барих
  • 70452222
  • Факс
  • 70452222
  • Мэйл хаяг
  • info@uvs.gov.mn
  • Хаяг байршил
  • Түлхүүр үг
  • Хуваалцах