Нийгмийн халамжийн салбарын албан хаагчдыг чадавхижуулах цахим сургалт

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн халамжийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн албаны ёс зүй, хувь хүний хандлагыг төлөвшүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор "Нийгмийн халамжийн салбарын албан хаагчдыг чадавхижуулах” цахим сургалтыг зохион байгуулж байна.

     Цахим сургалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэл, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн 946 албан хаагчид хамрагдаж байна.

     Энэхүү сургалт нь 2021 оны 06-р сарын 15-ны өдрөөс эхлэн 3 өдрийн турш цахимаар зохион байгуулагдана.

  • Эхлэх хугацаа
  • 2021-06-15
  • Дуусах хугацаа
  • 2021-06-15
  • Холбоо барих
  • 70452222
  • Факс
  • 70452222
  • Мэйл хаяг
  • info@uvs.gov.mn
  • Хаяг байршил
  • Түлхүүр үг
  • Хуваалцах